Компанийн тухай

ТАНИЛЦУУЛГА
МОНМАЧ ХХК нь Монголын зах зээлд Zoomlion компаний албан ёсны дистрибьютороор сонгогдон хүнд машин механизмын борлуулалт, түрээс, засвар үйлчилгээ, сэлбэг хангамж, сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

БИДНИЙ ЗОРИЛТ
Монголын зах зээлд дэлхийн стандартад нийцсэн хүнд машин механизмыг нийлүүлж, шилдэг техникийн ажилчдыг сурган бэлтгэх, цаашдаа хүнд машин механизмыг монголдоо угсрах засвар үйлчилгээний төвийг бий болгон ирээдүйн их бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээлцэх зорилготой ажиллаж байна.
Рояалтауэр ХХК нь Zoomlion брендийн бүх төрлийн кран, бетон зуурмаг, газар шороо, замын машин механизм болон Shanqi самосвал, чирэгч, шаланз, билазыг монголын зах зээлд нийлүүлж байна.

“ZOOMLION” КОМПАНИ ТАНИЛЦУУЛГА

– Zoomlion Компани нь БНХАУ-ын барилгын машин механизмын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч төдийгүй дэлхийн ISO олон улсын стандартын гишүүн байгуулга юм.
– Zoomlion компани нь анх 1954 онд БНХАУ-ын барилгын тоног төхөөрөмжийн судалгаа зураг төслийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдаж байсан ба 1992 онд төрийн өмчит хувьцаат компани болсон.
– 1973 онд анхны бетон зуурмаг шахагч машиныг санаачлан үйлдвэрлэж өнөө үед дэлхийн зах зээлийн 50 хувийг хангаж байна.
– 2008 онд дэлхийд үйлдвэрлэлээрээ 3-дугаарт ордог Италын CIFA компанийг нэгтгэн авсанаар Zoomlion компани нь бетон зуурмагын машин механизмийн үйлдвэрлэлээрээ улсдаа төдийгүй дэлхийд №1 хэмээн тооцогдож байна.
– Zoomlion компани нь 1971 онд БНХАУ-ын анхны цамхагт краныг үйлдвэрлэж 1996 онд дэлхийд хамгийн дэвшилтэт цамхагт краныг нөр их судалгаа шинжилгээний үр дүнд зохион бүтээсэн. Жилд 5000 гаруй цамхагт кран үйлдвэрлэдэг ба дугуйт кран үйлдвэрлэдэг ба дугуйт кран, машинт кран, цамхагт краныхаа борлуулалтаар улсдаа тэргүүлж байна.
– Zoomlion компани нь олон улсын 170 оронд 640 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлдэг дэлхийд танигдсан компани юм. Мөн дэвшилтэт технологийн патентаараа дотооддоо 700, олон улсад 100 гаруй патент эзэмшиж, Хятад болон Англи, Энэтхэг, ОХУ, Итали зэрэг улс оронд нийт 12 үйлдвэртэй.