Үйлчилгээний нөхцөл

www.e-selbeg.mn онлайн худалааны вэб сайтыг ашигласнаар та манай вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл (дор бичигдсэн), Мэдээллийн Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа юм. Рояалтауэр компани нь www.e-selbeg.mn вэб сайтын Үйлчилгээний Нөхцөл болон бусад нөхцлүүдэд өөрчлөлт хийх эрхтэй. Та онлайн гүйлгээ хийх бүртээ эдгээр журам, нөхцлүүдтэй танилцана уу. Вэб сайт руу халдах оролдлого хийх, хэрэглэгчийн мэдээллийг буруу оруулах, луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨНГӨ БОЛОН ХАРАГДАЦ

www.e-selbeg.mn онлайн худалдааны сайт нь бүтээгдэхүүний зургийг өнгө, харагдацын хувьд аль болох бүтээгдэхүүнтэй адилхан байлгахыг хичээнэ. Энэ нь таны дэлгэцээр харж буй бүтээгдэхүүний зураг, бодит бүтээгдэхүүнтэй яг ижил байна гэсэн баталгаа биш.

 

ВЭБ САЙТЫН АЛДАА

Бүтээгдэхүүний үнэ болон үлдэгдэл зэрэг нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Бид вэб сайт дээрээ гарсан алдааг илэрсэн даруйд нь засварлаж байх бөгөөд энэ үеэр хийгдсэн гүйлгээний мэдээлэл буруу, үнэ нь зөрүүтэй байх зэрэг тохиолдлуудад захиалгыг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд бид таны шилжүүлсэн мөнгийг буцаан ажлын 3 хоногт багтаан дансаар шилжүүлэх болно.

 

ТӨЛБӨР ТӨЛӨХ

Та www.e-selbeg.mn онлайн худалдааны сайтаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх банкны карт болон дансаар хийх боломжтой. Та онлайнаар худалдан авалт хийхэд, таны данснаас тухайн захиалгын дүн шууд хасагдаж манай данс руу шилжих бөгөөд танд мэйл хаягаар мэдэгдэл ирнэ. Түүнчлэн www.e-selbeg.mn онлайн худалдааны сайтын Үйлчилгээ цэсний Танд санал санал болгож буй үйлчилгээнүүд нь онцлогоосоо хамааран зөвхөн бэлнээр төлөх сонголттой байдаг.

 

ЗАХИАЛГЫГ БАТАЛГААЖУУЛАХ

Та онлайнаар захиалга хиймэгц тантай www.e-selbeg.mn дэлгүүрийн худалдааны зөвлөх, үйлчилгээний ажилтан ажлын 4 цагт багтаан эргэн холбогдож, таны захиалга, хүргэлтийн хаяг, хүлээн авагчийн мэдээлэл, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг баталгаажуулан авна. Мөн хүргэлт хийгдэх хугацааг Танд мэдэгдэнэ.

 

ХҮРГЭЛТ

www.e-selbeg.mn онлайн худалдааны сайт нь зөвхөн Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино-Хайрхан, Баянзүрх гэсэн дүүргүүдийн 5-н шар, 7-н буудал, Офицеруудын ордон болон Зайсан гэсэн хүрээн дотор хүргэлтийг хийнэ. Хүргэлтийн стандарт үнэ нь 5,000 төгрөг бөгөөд хэрэв таны худалдан авалтын нийт дүн 100,000 төгрөгнөөс их байвал хүргэлтийн үнэ нэмэгдэхгүй.